Үүл нь үгүй бороо гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Үнс нь үгүй гал гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Үүл нь үгүй бороо гэж үдшийн чийгийг хэлнэ
Үнс нь үгүй гал гэж цахилгаан юугаан хэлнэ
Хутганаас хурц гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Уулнаас өндөр гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Хутганаас хурц гэж хууль цаазыг хэлдэг юм
Уулнаас өндөр гэж шувуу юугаан хэлдэг юм
Хазааргүй морь гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Ханьгүй ганцаар гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Хазааргүй морь гэж хандгай юугаа хэлдэг
Ханьгүй ганцаар гэж чөтгөр чамайг хэлнэ
Халх монгол хэл нь өргө...
Ц.Дамдинсүрэн - Чемодантай Юм
Зуны эхэн сарын нэг тунгалаг үдэш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын ногоон модон бандан дээр хоёр залуухан хүүхэн сууж байна. Тэр хоёрын нэг нь Цээмаа. Цээмаа хүүхэн зааны ясан савх шиг цагаан гараараа нуурын ус шиг долгиотсон хар гэзгээ илээд, эрвээхэйн далавч шиг эрээн мяндсан алчуураараа янзаган нарийнхан хүзүүгээ ороогоод салхинд ганхсан хонгор зул цэцэг шиг гунхалзан сууж байна. Нөгөө хүүхэн Бумаа найз Цээмаагаа харж хааяа инээмсэглэхэд түүний хөөрхөн уруулын цаанаас цав цагаан шүд нь шинэхэн цасан дээр тунгалаг нарны гэрэл туссан юм шиг гялалзана. Эрээн мя...
Д. Батбаяр - АМРАГИЙН ТЭНГЭР
Тэр зун, зун зунаас илvv сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айлын маань бvсгvй Халиунаа эгч урьд хожид vзэгдэж харагдаагvй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгvй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсэн чинь Халиунаа эгч,
- Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л өнөө ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд нь би бас инээмсэглэн,
- Та хvнд гижигдvvлчихсэн юм уу гэлээ.
- Юун гижиг? Би хэнд ч гижигдvvлээгvй. Яаж байна?
- Тэгээд, та яагаад зvв зугээр байгаа хэрнээ и...
Д. Батбаяр : Мэлмий
Хаалга онгойн гаднаас хүүхэд гүйн орж ирэх хөлийн чимээнээр өвгөн Нэрэн :
--- Өө миний хүү юү ? Гадаа халуун байна уу ?
--- Yгүй ээ , Нээнээ та гадаа гараагүй юу ?
--- Өглөөгүүртээ мөн нэг жаахан гарч суусан . Халуун өдөр болох аятай байна лээ..
Миний хүү хүйтэн юм залгичихаад дээшээ гүйж гараад Ваанчиг билүү, нөгөө рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « өвөө танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хүү Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хүү шатаар нисэх мэт гүйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын үүдэнд очин, өлмий дээрээ ...
Д.Батбаяр : Золбин
Гандандэгчинлэн хийдийн гол дуганы нэг болох Цогчин гэгдэх хурал ном хурдаг гол газар руу зүүнтэйгээсээ шууд очих дөт зам бол хийдийн гадуур тойруулан барьсан хэрмэн хашааны зүүн талын хаалга байдаг. Энэ хаалгыг халз чиглэсэн гудамны хоёр талаар айлуудын хашааны хаалга, бурхан, цөгц, арц хүжний жижиг мухлаг, хүнсний мухлаг, гуанз олон бий. Тэдний нэг болох "Хүнсний дэлгүүр" гэсэн хаяг бүхий бэсрэгхэн мухлагийн үүдхэн хавьцаа ямар нэгэн хуучин хүрэм юм уу, хөвөнтэй туурганы тасархай хаячихсан юм шиг нэг нэвсгэр юм харагдана.
Харин дөхөн очсон хүн, энэ навсгар юм бол хууч...
Д.Батбаяр: Алтан хараацай / Тэргvvн байр/
Д.Нацагдоржийн мэндэлсэний 100 жилийн ойн нэрэмжит богино өгvvллэгийн “Шувуун саарал” наадмын Тэргүүн байрны шагналт өгvvллэг.
Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудынхаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дvvлэн нисч, хэнгэрт гараад тэрvvхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сvлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэ...
“Гэр бүлийн уламжлалт зүй” зүйр үг
Эмэгтэйн эрдэм гэрт
Эрэгтэйн эрдэм төрд
Өрх өндийж өргөө босгох
Үр өсөж тус болох
Эцгий нь харж охиноо өг
Эхийг нь харж охиноо ав
Уг муутын үрийг бүү ав
Удам муутын хойморт бүү суу
Угий нь удмаар нь
Урдахыг нь хойтохоох нь
Уулын цаанаас ураг барилдах
Усны цаанаас худ бололцох
Эцэг эх цусны холбоо
Эхнэр нөхөр насны холбоо
Хайраар ханилсан эр эм хоёр
Хатаар нийлсэн хэт цахиур хоёр
Өвгөдийн үгийг өв болгон ав
Хуучны үгийг хууль болгон дага
Өвгөн хүний үг хурц
Үрээ морины хөл хөнгөн
Өвлийн хүйтэн хавартаа
Өвг...