Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz oxndo unshij ogool
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz ohinn maani sonsood tas
  • Т.Галсан "Жирмийн сүлжээ" шүлэг бичлэгт Зочин: ёоох
  • 7-р ангийн 1-р улирлын шалгалтын материал бичлэгт Зочин:
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
761728 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net

Монголын ёс заншил

2012-01-14, 12:06
Монголын ёс заншил 1 Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл: Үнэн бат журмыг үргэлж хичээж байх Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах Монгол айлын дөрвөн чухал ёс: Эцэг эх асралтай Эх энэрэлтэй Дүү бишрэлтэй Хүү тахимдуу Эхнэр нөхрийн эрхэм үүрэг: Гадаах ажлыг эр нь мэднэ Гарах орохыг эм нь мэднэ Саадаг...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (24) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 8333 удаа

Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн"

2011-05-25, 14:34
 Болдоггүй бор өвгөн

Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байж гэнэ. Энэ өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгойн тэнд овоохой барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг ажээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, ннсдэггүй бор морио гэрийнхээ зүүн талд аргамждаг байжээ.

Болдоггүй бор өвгөн "Хув хар хониноос минь хундан цагаан хурга гараасай! Хурмаст тэнгэрээ тахих юм сан" гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хув хар хониноос нь хундан цагаан хурга гарсанд хурмаст тэнгэрэ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (41) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 14817 удаа

"Мартагдсан үлгэр"

2011-05-18, 12:23

Мартагдсан үлгэр

 Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.
      Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,
     - Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ.

Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгүй, харин ч буянтай будагтай хүн ирлээ гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ. Худалдаачин ч, зүгээр ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1266 удаа

Монгол ардын үлгэр "Долоон настай хүү"

2011-05-18, 12:20
Долоон настай хүү
Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч и...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (49) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 29421 удаа

Мянга нэгэн шөнийн үлгэрээс "Юнан хааны шадар сайдын тууж"

2011-05-18, 12:18

Юнан хааны шадар сайдын тууж

Загасчин  өгүүлрүүн:  Урьд  эрт цаг  Персийн  хот,  рум*/ газар  Юнан  гэдэг нэгэн хаан  байжэээ. Цэргийн  олон  жанжинтай , амь сахиул нартай  их баян хаан  атал  уяман өвчтэй  ажгуу .  хаан  э«двийн  эм тан ууж  тос тэргүүтэн  түрхэвч  огт үл  эдгэх  агаад нэгээхэн  бээр оточ  эс  анагаажээ . Тэр  хотод  оточ  Дубан  нэртэй  нэг  сүрхий  оточ байжээ .  Тэр бээр  Грек, Перс, Вазиант, Араыб, Сир,  таван хэл мэдэх агаад  анагаах  ухаан,  одон  мичдийн орны  үндсийг мэдэх бүлгээ . Бас амьд  ба  хатсан   тустай  ба хортой  бүхий л өвс  ургамал  цөмийг  танина...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1471 удаа

Харилцаа дуу

2011-05-18, 12:09
Харилцаа дуу
Монголчуудын уламжлалт өөр нэг төрөл бол харилцаа дуу юм. Ардын аж байдлын үгтэй, үггүй тоглоом эрийн гурван наадам, хуримын ёс, хүүхдийн даахи авах, нэр өгөх, эсгий хийх зэрэг аж байдлын үйлдэлт болон мөн хуурч, дууч, үлгэрч, ерөөлчдийн уран бүтээлд цэц булаалдаан ч гэсэн гаднах байдлын дууриамал боловч театрын гол үндэслэл болсон харилцаа яриа, тийнхүү хүмүүст болон орчин тойронд хандах хандлага, үйл хөдлөлөөр тодорхойлогддог дүр бүтээх зарчим зэрэг ордог бөгөөд эдгээр нь ихэнхдээ ардач үзэл санаагаар үндэслэсэн мэт байдаг. Театрын үндэслэлийг ихээхэн хэмжээгээр агуулсан ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3615 удаа

Зүйр цэцэн үг

2011-05-18, 12:08
Хүн ардын аж байдал, ахуй амьдрал, зан үйл, ёс заншил, хүсэл эрмэлзлэл, ажил хөдөлмөрт хандах хандлага, байгаль ертөнцийг танин мэдсэн бодит мэдлэг чадвар нь зүйр цэцэн үгэнд шингэсэн байдаг байна.

  Зүйр цэцэн үгэнд шударга явдал, эрэлхэг зоригийг бахдан, ажил хөдөлмөрийг дээдэлж, аж амьдралд саад тотгор болсон залхуу хойрго, үнэнч шударга бус явдал, муу муухай үйлийг шоолон шүүмжилж үзүүлсэн байдаг. Зүйр цэцэн үгийг дуудаж сургуулилахад юуны өмнө утгыг нь сайн ухаарч ойлгосны үндсэн дээр хэлэх хэрэгтэй. Тэгэхдээ зүйр үг бол их төлөв зүйрлэн жишсэн утгатай байдаг тул харьцуулж буй зүйли...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3418 удаа

Үлгэр туульс

2011-05-18, 12:07

Үлгэр туульс

Үлгэр домог баатарлаг туульс нь эрт дээр үеэс эхлэн хүмүүсийн гоо сайхныг ба оюуны хэрэгцээг хангаад зогсохгүй, ёс суртхуун, сурган хүмүүжүүлэх хэрэгцээнд зориулагдсаар иржээ. Үлгэр нь өөрийнхөө адал явдлууд, баатруудынхаа дүрээр дамжуулан хүний ёс суртхууны чанар харьцааг илэрхийлж үнэн шударга ёс, эх оронч, хүнч энэрэнгүй үзэл суртлыг номлодог байна. Монгол ардын үлгэр баатарлаг туульс нь (Ядуу дордсын өмөг түшиг болсон Авай Гэсэр хаан) (Харийн дайснаас эх орноо хамгаалж ард олноо энх амар жаргуулсан Жангар)зэрэг ард түмний олон үе дараалан шүтэн бишэрч даган дууриаж ирс...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1979 удаа

Цэц булаалдаан

2011-05-18, 12:03

Үүл нь үгүй бороо гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Үнс нь үгүй гал гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Үүл нь үгүй бороо гэж үдшийн чийгийг хэлнэ
Үнс нь үгүй гал гэж цахилгаан юугаан хэлнэ

Хутганаас хурц гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Уулнаас өндөр гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Хутганаас хурц гэж хууль цаазыг хэлдэг юм
Уулнаас өндөр гэж шувуу юугаан хэлдэг юм

Хазааргүй морь гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Ханьгүй ганцаар гэж түүнийг юугий нь хэлдэг вэ?
Хазааргүй морь гэж хандгай юугаа хэлдэг
Ханьгүй ганцаар гэж чөтгөр чамайг хэлнэ

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1203 удаа

“Гэр бүлийн уламжлалт зүй” зүйр цэцэн үгс

2011-05-13, 17:24

“Гэр бүлийн уламжлалт зүй” зүйр үг

Эмэгтэйн эрдэм гэрт

Эрэгтэйн эрдэм төрд

 

Өрх өндийж өргөө босгох

Үр өсөж тус болох

 

Эцгий нь харж охиноо өг

Эхийг нь харж охиноо ав

 

Уг муутын үрийг бүү ав

Удам муутын хойморт бүү суу

 

Угий нь удмаар нь

Урдахыг нь хойтохоох нь

 

Уулын цаанаас ураг барилдах

Усны цаанаас худ бололцох

 

Эцэг эх цусны холбоо

Эхнэр нөхөр насны холбоо

 

Хайраар ханилсан эр эм хоёр

Хатаар нийлсэн хэт цахиур хоёр

 

Өвгөдийн үгийг өв болгон ав

Хуучны үгийг хууль болгон дага

 

Өвгөн хүний үг хурц

Үрээ морины хөл хөнгөн

 

Өвлийн хүйтэн хавартаа

Өвг...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 11991 удаа

Зүйр үгийн сан

2011-03-14, 12:27
үйр үгийн сан PDF Print E-mail

Хэл- сэтгэлийн  хэлмэрч     /Араб ардын зүйр үг/


Ухаантай хүн  урт  чихтэй,богино хэлтэй    /Герман ардын зүйр үг /


Хоёр сонсож нэг яриг гэж

Хос чих нэг ам заяадаг юм /Дагистан ардын зүйр үг/

Бодолгүй ярих, шагайлгүй буудах   /Орос ардын зүйр үг/

Үнэн мэт санагдах худал үг бий

Нөхөр мэт санагдах хулгайч хүн бий  /Казак ардын зүйр үг/

Зүйдэлгүй дээл гэж байдаггүй

Зүйргүй үг гэж байдаггүй

 

Гурван үгний учир мэдэхгүй

Гурвалжин нөхөөсний зүйдэл мэдэхгүй

Биеэ мэдвэл хүн

Бэлчээрээ мэдвэл мал

Ааш зангийн даруухан нь сайн

Адуу малын тар...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3167 удаа

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa