Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz oxndo unshij ogool
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz ohinn maani sonsood tas
  • Т.Галсан "Жирмийн сүлжээ" шүлэг бичлэгт Зочин: ёоох
  • 7-р ангийн 1-р улирлын шалгалтын материал бичлэгт Зочин:
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
760296 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net

"Амьдрал өөрөө жүжиг"

2014-03-02, 13:23
"Шилдэг жүжиг" 2 байр Мольер "Тайж нарыг дуурайн хөглөсөн нь"


[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 708 удаа

"Амьдрал өөрөө жүжиг"

2014-03-02, 12:31
"Шилдэг жүжиг" 1 байр 10г анги Софокл "Эдип хаан"


[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 495 удаа

Шинэ сургуулийн нээлт 2014.1.9

2014-02-05, 22:31
_DSC0143
_DSC0171
_DSC0187
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 599 удаа

Эр цэргийн баярын мэндчилгээнүүд

2013-03-09, 14:33

Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг

Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг

Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг

Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх

Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.

Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.



Хатуу хорвоогийн нум нь та байг

Халамжит бүсгүйн хайр нь та байг

Энхрий үрсийн бахархал нь та байг

Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе...

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтн...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 9645 удаа

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ

2013-03-07, 00:29

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээнүүд

Анх 1911 онд 3сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна.

1975 оноос хойш 3 сарын 8-ны өдрийг жил болгон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

2006 онд энэ өдрийг дэлхийн эмэгтэйчүүдийн байгууллагаас “эмэгтэйчүүд: шийдвэр гарган,уулзаж өөрчлөлтийг хийнэ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

За тэгээд санаа авах хэдэн мэндчилгээ түүж орууллаа. Сануулж хэлэхэд СЭТГЭЛЭЭС ГАРСАН ЮМ БҮХЭН АГУУ байдаг шүү.

Олон улсын эмэгтэйчүүдий...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 7931 удаа

Хичээлийн бэлтгэл, судалгаа

2013-02-19, 23:58

12 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт төслийн баг сургалт зохион байгуулсан. Сургалтын үеэр "Хичээлийн бэлтгэл судалгаа"-ны тухай төслийн мэргэжилтэн Сүзүки Саяака-ийн танилцуулсан илтгэлийг толилуулж байна.

1

 

 

 

2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1501 удаа

Эрийн гурван наадмын мэндчилгээний үг

2012-07-09, 17:06


Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!
* * * * * * * * *
Сар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам айсуй.
* * * * * * * * *
Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 805 жил, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэе.
* * * * * * * * *
Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!
* * * * * * ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 31651 удаа

Сар шинийн мэндчилгээний үгс

2012-02-19, 21:44

Сар шинийн мэндчилгээний үгс

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй

------------------------------------------------------------

Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .

Угтан золгож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин бай г .

Са р ши н эдээ сайхан шинэлээрэй .

----------------...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (22) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 50757 удаа

"Болор цом"-ын тэргүүн байрын шүлэг "Монгол хэл" шүлэг

2012-01-04, 20:32
Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулагдсан “Болор цом-29” яруу найргийн наадамд яруу найрагч Д.Болдхуяг түрүүллээ. Тэрбээр сүүлийн даваанд “Монгол хэл” хэмээх шүлэг уншин, дөчин оноогоор тэргүүлж, анх удаа “Болор цом”-ын эзэн болсон юм. Харин удаах байрт Архангай аймгийн унаган хүү “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат жагсаж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхан, Д.Мягмарсүрэн, мөн залуу яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар удаах байрыг эзэллээ. Наадмын анхан шатны шалгаруулалтад 38 шилдэг яруу найрагчийн бүтээлийг түүвэрлэж авсан бол үе үеийн “Болор цом”-ын эзэд, ардын уран зох...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3088 удаа

ХҮҮХДЭДЭЭ УНШААД ОЙЛГОСНОО ЯРИХЫГ ЯАЖ СУРГАХ ВЭ?

2012-01-04, 20:25

Сэдвийг уншаад ойлгосноо ярих дадлыг сургуулийн бүх хөтөлбөрт тусгасан байдаг. Иймээс уншсан зүйлээ ойлгоод дараа нь ярих дадлыг хүүхдийг сургуульд орохоос нь өмнө хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй.

Уншиж ойлгосноо ярих чадварыг хөгжүүлэх үндсэн аргууд:

-          Өгүүллэгийн бүтэц нэг буюу хэд хэдэн үйл явдлын сэдэвтэй байх,

-          Сэдвийн агуулга, гол баатруудын дүр, үйл явдлын дарааллыг асуух (сэдвийн агуулгыг хүүхдээс асууж яриулсны дараа өөрөө ярьж өгөх)

-          Сэдвийн үйл явдал, агуулгыг дарааллуулан харуулсан зургийг ашиглан яриулах зэрэг байна. 

Сэдвийн агуулгыг уншаад ярих ча...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1355 удаа

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

2011-06-29, 23:46
1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1057 удаа

Анхаар-Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

2011-06-16, 20:51

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ.

Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт өчигдөр хүрсэн байна.

Эдгээр үгс нь Төрийн хэлний зөвлөлөөр хэлэлцэгдэх бөгөөд энэ мэт нийтийн хэрэглээнд ашиглагдах эсэх нь удахгүй тодорхой болох аж.










...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (53) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 9849 удаа

Нэгж хичээлийн цахим хөтөлбөрийн шалгуур, үнэлгээ

2011-05-30, 23:53
Нүүр хуудас 
Шалгуур Үсгийн хэмжээ,  фонд хуудсандаа таарсан эсэх Дэлгэцний өнгө,  дэвсгэрийн сонголт Ээлжит хичээлүүдийн хоорондын гипер холбоос зөв хийгдсэн эсэх Нэгж хичээлийн зорилго, зорилт, хөтөлбөр нүүр хуудсанд хийгдсэн байдал
Оноо 5 5 5 5
Ээлжит хичээлүүд
Шалгуур Тухайн ээлжит хичээл нь өмнөх мэдлэг, онолын мэдлэг, цахим хэрэглэгдэхүүн гэх мэт бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээ гипер холбоос зөв хийгдсэн эсэх Ээлжит хичээлүүдийн бүрэлдэхүүн хэсгүүд нь эх файлтайгаа хэрхэн холбогдсон, татаж авах буюу унших боломжоор ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1340 удаа

БЗД-ийн “Багш нарын шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдааны журам

2011-05-30, 23:51

БЗД-ийн  “Багш нарын шилдэг сургалтын блог” шалгаруулах  уралдааны  журам

Зорилго:

-          Мэдээлэл технологийн дэвшлийг сургалтад ашиглах багшийн чадварыг дээшлүүлэх

-          Зайн сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх

-          Багшийн  бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх

-          Багш-сурагч- эцэг эхийн харилцааг бүтээлч болгох

                                          Нэг. Ерөнхий зүйл

“Цахим сургалт” төслийн  сургалтаар олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан сургалтын блог нээж, сургалтын блогоор дамжуулан зайн сургалтыг үр дүнтэй явуулах  багшийн чадварыг дээшлүүлэх, багш-сурагч-эцэ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1256 удаа

БЗД-ийн “Нэгж хичээлийн шилдэг цахим хөтөлбөр” шалгаруулах уралдааны журам

2011-05-30, 23:45

БЗД-ийн  “Нэгж хичээлийн шилдэг цахим  хөтөлбөр” шалгаруулах  уралдааны  журам

Зорилго:

-          Мэдээлэл технологийн дэвшлийг сургалтад ашиглах багшийн чадварыг дээшлүүлэх

-          Нэгж  хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр боловсруулах чадвар эзэмших

-          Нэгж хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх

-          UBUNTU   үйлдлийн системийн програмууд  дээр ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх

-          Багш нарын бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх

-          Дүүргийн бүх сургуулиудад ашиглах нэгж хичээлийн цогц цахим хөтөлбөртөй болох

                                          Нэг. Ерө...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2757 удаа

Монгол хэл

2011-05-18, 11:40
Монгол хэл нь монгол үндэстний эх хэл юм. Гарал үүслийн хувьд түрэг хэл, тунгус хэл зэрэгтэй адил Алтай хэлний язгуурт багтдаг. Солонгос хэл, япон хэлний адил нэр үг нь өгүүлбэрийн эхэнд, үйл үг нь өгүүлбэрийн сүүлд байдгаараа онцлогтой. Явцуу утгаараа Монгол улс дахь халх аялгуунд тулгуурлаж ярих хэлийг хэлэх бөгөөд өргөн утгаараа монгол үндэстний ярих хэл яриаг хэлнэ. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон Монгол Улсын монголчууд болон, Xятад улсын нутаг дахь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Өвөр Монголчууд, Орос улс дахь Халимаг, Буриадуудын ярих хэлийг хэлдэг.

Халх монгол хэл

Халх монгол хэл нь өргө...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1048 удаа

Муу сурлагатнаас нэрт сурган хүмүүжүүлэгч болсон Песталоцци

2011-04-06, 10:14
Швейцарийн нэрт сурган хүмүүжүүлэгч Песталоццигийн сургалтын арга нь Жакотогийн аргатай ойролцоо байсны зэрэгцээ сурагчийн оюун ухааны үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд чиглэгдсэн байлаа. Мэдлэгийг зүгээр л нэг хуримтлуулан цуг­луулах биш, мэдлэгээ ашиг­лан үйл хэрэг болгох ёстой. Хүний бүхий л байгалийн
хүч, чадварыг хөгжүүлэх нь хүмүүжлийн зорилго, зөв хөгжсөн хүнийг бий болгох нь хүмүүжлийн зорилт, байгальтай зохицох нь хүмүүжлийн үндсэн зарчим, хөдөлмөр тоглоом, сургалт нь хүмүүжлийн арга хэрэглүүр хэмээн тэрбээр номолж байсан юм. Түүний сурган хүмүүжүүлэх арга ухаан нь өнөө хэр нь хоцрогдо...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1459 удаа

багш нарын баяр 92

2011-02-16, 10:33

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1858 удаа

Цахим хэрэглээнд монгол бичгээ ашиглах боломжтой боллоо

2011-02-14, 12:13

Цахим хэрэглээнд монгол бичгээ ашиглах боломжтой боллоо

Бид чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэлтэй атлаа өдгөө хүртэл хуучин монгол бичгээ умартан харийн үсгийг үйл хэрэг, амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн билээ.

Харин 1990 оноос өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тэрхүү босоо бичгээ сэргээх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүн бүрийг хуучин монгол бичигтэй болгох тал дээр анхаарах болж Ерөнхий боловсролын сургуулиудад “монгол бичгийн хичээл” орж эхэлсэн.

Гэвч техник технологийн эрин үед бид компьютер дээр буюу цахим хэрэглээнд үндэсний бичиг соёлоо нэвтрүүлж ашиглаж чадахгүй байса...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2158 удаа

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa