БЗД-ийн “Багш нарын шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдааны журам
БЗД-ийн “Багш нарын шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдааны журам
Зорилго:
- Мэдээлэл технологийн дэвшлийг сургалтад ашиглах багшийн чадварыг дээшлүүлэх
- Зайн сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх
- Багшийн бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх
- Багш-сурагч- эцэг эхийн харилцааг бүтээлч болгох
Нэг. Ерөнхий зүйл
“Цахим сургалт” төслийн сургалтаар олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан сургалтын блог нээж, сургалтын блогоор дамжуулан зайн сургалтыг үр дүнтэй явуулах багшийн чадварыг дээшлүүлэх, багш-сурагч-эцэг эхийн харилцааг бүтээлч болгоход уралдааны зорилго оршино.
Хоёр. Шалгуур үзүүлэлт
1. Блогийн загвар, өнгө үзэмж сайн байх
2. Сэтгэгдэл бичсэн эцэг эх, сурагчийн асуултад тогтмол хариулт өгсөн байх
3. Блогт оруулсан байх сургалтын материалууд:
- Цуврал цахим хичээл
- Сургалтын видео бичлэг
- Зураг, Pdf, Presentation гэх мэт Multimedia өгөгдөл оруулсан байх /Slideshare.exe гэх зэрэг програм ашиглаж байгаа байдал/
- Гэрийн даалгавар
- Зайн сургалтын цуврал аудио болон видео хичээл
- Бие даалтын болон зуны даалгавар
- Эцэг эхчүүдэд зориулсан цуврал сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
- Сурагчдад зориулсан цуврал сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Гурав. Шилдэг сургалтын блог шалгаруулах
1. Сургууль бүр “Сургуулийн шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдаан зарлаж, дүгнэнэ.
2. Сургууль бүрээс шалгарсан шилдэг сургалтын блогийг дүүргийн уралдаанд оролцуулж, 2011.06.11-ний өдөр уралдааны комисс шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулна.
Дөрөв. Шагнал урамшуулал
· 1-р байр: Өргөмжлөл, тусгай шагнал,
· 2-р байр: Өргөмжлөл, тусгай шагнал
· 3-р байр: Өргөмжлөл, тусгай шагнал
БЗД-ийн Боловсролын хэлтэс
“Цахим сургалт” төслийн гүйцэтгэгч БЗД-ийн 84-р сургууль