Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2008 оны G хувилбар
жаахан замбараагүй шивлээ янзлаад аваарай.
Элсэлтийн шалгалт 2008 оны G хувилбар
Адууны манаанд
Үүрийн цагаан гэгээ тусмагц хөхөө шувуу урьханаар донгодох дуу уулын цуурай ба салхины аятай хослон өргөн талд дэлгэрэнгүйеэ хангинаж, яруухнаар дуурсмагц адуугаа манаж байсан залуу хүү Цогт агшин зуур дугхийсэн нойрноос сэрэн босож, тавтайхнаар эвшээн суниагаад, гарынхаа араар нүдээ арчин, дөрвөн зүгт хандвал энэ үе сайхан зуны тэргүүн сарын шинэд тул дэлхийн бодис ба цагийн улирал үнэхээр тааламжтай. Хөх тэнгэр тунгалагаар цэлмээд, хөвөн үүл хэсэг хэсгээр тунана. Дэргэдэх ургамал цэцгэнд нимгэн цагаан хяруу гилтгэнээд, тэртээ ой модонд ногооны униар залгалдана. Урьхан салхи зөөлнөөр найгаад, ариун агаар цээж дүүрэн амьсгалуулна. Удалгүй дүгрэг том нар мандан гарч ирэхэд баруун ба хойд уулын орой ба энгэрээр гэрэл тусаад, өмнөх их талд туяа нийтлэн шарлав. Үүнд Цогт хүү нэг зэрэг бахдаад, их л баясгалантай байдлаар гялбалзан, уурга тулж мордон, адууныхаа дэргэд хүрвэл, олон адуу нь нэгэнт ханаад, шилгээх нь шилгээж, хөрвөөх нь хөрвөөж, шарвах нь шарваж, зарим нь эвшээн, зарим нь янзгаан, зарим нь годгонон, энд тэнд хэвтэж, хол ойр зогсож, нааш цааш явж байна. Энтээ тэнтээ хажуугаар нь эргэлдэн шогшиж, хэдэнтээ хашхирмагц адуу бүгдээрээ хөдлөн хурав.
1. Эхийн сэдвийг олоорой.
A. a.Адуучин хүний тухай
B. B.Цагийн улирлын тухай
C. C.Хүний амьдарлын тухай
D. D.Хөдөөгийн байдлын тухай
E. E.Өдөр солигдох тухай
2. Эхийн гол санааг ол
A. Зуны өглөөний тааламжтай байдал
B. Малчин хүний жаргалтай амьдрал
C. Адуучин эрийн жавхаатай байдал
D. Хөхөө шувууны яруухан дуу
E. Хөдөө талын ариун агаар
3. Эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ?
A.”Үүрийн цагаан гэгээ …. үнэхээр тааламжтай. “Хөх тэнгэр тунгалагаар цэлмээд…залгалдана. “Урьхан салхи … нийтлэн шарлав. “Үүнд Цогт хүү.. хөдлөн хурав. гэсэн 4 цогцолбор
B. “Үүрийн цагаан гэгээ… залгалдана. Урьхан салхи …нийтлэн шарлав. ““Үүнд Цогт хүү.. хөдлөн хурав. гэсэн 3 цогцолбор
C. “.”Үүрийн цагаан гэгээ … нийтлэн шарлав. Үүнд Цогт хүү.. “.”Үүрийн цагаан гэгээ … хөдлөн хурав. гэсэн 2 цогцолбор
D. “.”Үүрийн цагаан гэгээ … хөдлөн хурав. гэсэн 1 цогцолбор
E. ”Үүрийн цагаан гэгээ …залгалдана “Урьхан салхи … хөдлөн хурав. гэсэн 2 цогцолбор
4. Дээрх эх найруулгын ямар төрөл вэ?
A. Албан бичгийн B. Ярианы C. Уран зохиолын D. Сонин нийтлэлийн E. Эрдэм шинжилгээний
5. Эхийн хэв маягийг тодорхойл
A. Юмсын шинжийг зураглан тоочсон тоочимж B. Ойлголт ухагдхууныг үгүйсгэж баталсан эргэцүүлэмж C. Хэрэг явдлын учир шалтгааныг тайлбарласан тайлбарламж D. Хэрэг явдлыг цагийн дарааллаар цувуулан өгүүлсэн хүүрнэмж E. Хэрэг явдлын мөн чанарыг учирлан өгүүлсэн учирламж
6. Дээрх эхийн “”..хөвөн үүл хэсэг хэсгээр тунана” гэсэн хэсгийн дүрслэх ур маягийн учир юу вэ? A.Тарж сарнисан нимгэн үүл байсан учир хөвөнтэй адилтгасан B. Нэлэнхүйд нь бүрхсэн бөөн үүл байсан учир хөвөнтэй адилтгасан C. Бөөн бөөн зузаан хар үүл байсан учир хөвөнтэй адилтгасан D. Суунагласан бүдэг цагаан үүл байсан учир хөвөнтэй адилтгасан E. Бөөн бөөн тунгалаг цагаан үүл байсан учир хөвөнтэй адилтгасан
7. Цэгийн оронд тохирох үгийг ол “”Гол сэдэвтэй, тухайн нэг хэрэг явдлыг өгүүлсэн хэд хэдэн үйл явдал бүхий төгс санаат бүтцийг…. гэнэ.”” A. Үг B. Холбоо үг C.Өгүүлбэр D. Нийлбэр өгүүлбэр E.Цогцолбор
8. Дээрх эхийн…энэ үе сайхан зуны тэргүүн сарын шинэд тул дэлхийн бодис ба цагийн улирал үнэхээр тааламжтай гэдэгт хэний үнэлэмж илэрч байна вэ? A. Цогт хүүгийн үнэлэмж илэрсэн B. Зохиогчийн үнэлэмж илэрсэн C. Уншигчийн үнэлэмж илэрсэн D. Залуу хүүгийн үнэлэмж илэрсэн E. Уншигч, Цогт хүү 2ийн үнэлэмж илэрсэн
9. Дараах өгүүлбэрийн онцлон тодруулсан хэсгийн бүтцийг тодорхойл
Үүрийн цагаан гэгээ тусмагц хөхөө шувуу урьханаар донгодох дуу уулын цуурай ба салхины аятай хослон өргөн талд дэлгэрэнгүйеэ хангинав A. Хамжсан тодотгол гишүүн өгүүлбэр B. Үйлийн тодотгол гишүүн өгүүлбэр C. Харьяалахын тодотгол гишүүн өгүүлбэр D. Дүрийн байц гишүүн өгүүлбэр E. Цагийн байц гишүүн өгүүлбэр
10. Дээрх (9-р) өгүүлбэрийн 2 бүрэлдэхүүнт цөм бүтцийг зөв тодорхойлсныг ол. A. Талд хангина B. Хослон хангина C. Урьханаар хангина D. Дуу хангина E. Дэлгэрэнгүйеэ хангина
11. Дээрх эхэд цаг хугацааны харьцааг хэрхэн илэрхийлсэн байна вэ? A. шөнө дунд-үүрийн гэгээ B.өглөөний нар-үдийн халуун C.үүрийн гэгээ-өглөөний нар D. үдшийн бүрий-үүрийн гэгээ E.өглөөний нар- үд дунд
12. Дараах холбоо үгээс аль нь БЗ холбоо үг вэ? A. донгодох дуу B. хөх тэнгэр C. цагаан гэгээ D.хөхөө шувуу E. ногооны униар
13. Дараах өгүүлбэрийн Урьхан гэсэн үгийг солин найруулбал аль үг нь хамгийн оновчтой вэ? Урьхан салхи зөөлнөөр найгаад, ариун агаар цээж дүүрэн амьсгалуулна.
A. халуун B. хавсарга C. жихүүн D. улаан E. намуун
14. Дараах өгүүлбэрийн салаалан хувиргасныг олно уу? A. Хажуугийн өвс, жимсэнд үл мэдэг хяруу унасан нь гялтганаад, алсын өндөр уулсад будан хүдэн суунаглана. B. Тэртээ ой модон ногоонй униар залгалдаад, дэргэдэх ургамал, цэцгэнд нимгэн цагаан хяруу гилтгэнэнэ. C. Цагаан хяруу гилтгэнээд, ногооны униар залгалдана D. Дөрөө шүргэм сагсайтал ургасан ургамал, цэцгэнд өглөөний нимгэн цагаан хяруу үзэсгэлэнтэйеэ гилтгэнээд, алсад цэнхэртэх тэртээ ой модондхөх ногооны униар загалдана. E. Дэргэдэх ургамал цэцгэнд нимгэн цагаан хяруу гилтгэнээд, тэртээ ой модонд ногооны униар залгалдах нь ертөнцөд нэгэн шинэ өглөө йлчилж байгааг зарлана.
15. Дараах өгүүлбэрээс заын дэлгэрүүлэгч буюу орны байц гишүүнийг олно уу? Удалгүй дүгрэг том нар мандан гарч ирэхэд баруун ба хойд уулын орой ба энгэрээр гэрэл тусаад, өмнөх их талд туяа нийтлэн шарлав. A. удалгүй B. энгэрээр C.баруун D. нар E. дүгрэг
16. Үгийн бүтцээр зөв задалсныг ол A. баяр –с-галан-тай B. баян-с-га-лан-тай C. баяр-с-га-лан-тай D. баяс-гал-ан-тай E. баяр-сга-лан-тай
17. Дараах өгүүлбэрээс үйл явдлыг зэрэгцүүлэн холбох үүрэгтэй бүтээврийг олоорой. Хөх тэнгэр тунгалагаар цэлмээд, хөвөн үүл хэсэг хэсгээр тунана.
A. –аар B.-ээр C. –ээд D. –на E.-р
18. Эхээс түүвэрлэсэн үгсийн зүйлчлэлийг ажиглаад утгын хамаарагүй үгийг ол шилгээх, хөрвөөх, шарвах, хэвтэх, янцгаах, годгонох A. хөрвөөх B. годгонох C. шилгээх D. янцгаах E. шарвах
19. Бүгд үйлийн хам холбох “-н” нөхцөлтэй үг орсон хэсгийг олоорой
A . цагаан, урьхан, яруухан B. арчин, сайхан, агшин C. тэргүүн, дөрвөн, дэлхийн D. нимгэн, мандан, нийтлэн E. мордон, эвшээн, эргэлдэн
20. Дараах өгүүлбэрт нэрийн тийн ялгалтай нөхцөлтэй үг хэд байна вэ? Удалгүй дүгрэг том нар мандан гарч ирэхэд баруун ба хойд уулын орой ба энгэрээр гэрэл тусаад, өмнөх их талд туяа нийтлэн шарлав. A.5 B. 6 C. 7 D.8 E.9
21. Дараах холбоо үгийн бүгдэд нь тохирох шижийг олоорой. “үүрийн гэгээ, зуны сар, дэлхийн бодис, цагийн улирал, ногооны униар, A. хамжиж угсарсан нэрийн холбоо үг B. найрч угсарсан нэрийн холбоо үг C. дагуул үг нь бүгд цагийн нэр D. цөм үг нь бүгд орон заасан
22. “агшин” гэдэг үгийн ойролцоо утгат үг нь аль вэ? A. мөч B. хором C. мөд D. сая E.алдаг оног
23. Өнгө заасан тэмдэг нэр шилжсэн утгаар орсон өгүүлбэрийг ол A. Нимгэн цагаан хяруу гилтгэнэнэ. B. Үүрийн цагаан гэгээ тусна. C. Харц бүдрэх чулуугүй, Дуутын цагаан хөтөл D. Цав цагаан, энгэсэг оо шиг цас E. Нарны цагаан тоос сэрвээн дээр бударна
24. Төрөл үгийг буруу бүтээсэн хэсгийг ол A. суудал, сууц B. суултуур, суумал C. суурин, суугч D. суурь, суусар E. суутгал, суурьшил
25. Дараах харилцан ярианд “ok” гэдэг үг хэрэглэсэн нь зөв үү? -Найз аа, би чиний захисныг авчирсан -ok баярлалаа A. Харь үг нь тухайн улсын нийгэмд гарсан томоохон өөрчлөлтийг дагаж нэвтэрдэг учраас зөв B. Хүмүүсийн хороонд илүү дотно харилцааг үүсгэдэг үг C. Ийм үг, яриаг илүү чимж өгдөг учраас зөв D. Харь үгийг хэрэглэхүй байх нь боловсролгүй нь шинж E. Төрөлх хэлний цэвэр байдлыг эвддэг этгээд үгийн нэг хэлбэр
26. Үгийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг ол A. гэгээ, хөхөө, дуу, урьхан, шувуу, тал B. цагаан, өргөн, яруу, нимгэн , ариун, их C. дээр, дотор, цаана, дүүрэн, урдуур, гадагш D. тусах, донгодох, хангинах, тэртээх, цэлмэх E. дөрвөлжин, дээшээ, дээвэр, дэлхий, давхи
27. “татах” гэдэг үгийн салаа утгат үгсээс доорх тайлбарт тоирох хэсгийг ол. Үгийн тайлбар: хурааж авах, хумих, эмхлэх, ойртуулах A. хэл татах B. хань татах C. өвс татах D. тамхи татах E. манан татах
28. Дээрх эхэл байгаа “ариун агаар” хэмээх холбоо үгийн утга бүтцийг ажиглаад адил үүрэгтэй үгийг олоорой A. тунгалаг мөрөн B. шаргал тэмээ C. түмэн агт D. энх улирал E. дээд тэнгэр
29. Монгол хэлний цагаан толгой хэдэн гийгүүлэгч үсэгтэй вэ? A. 13 B.9 C.7 D.35 E.20
30. 5 үсэг 4 авианаас бүтсэн үгийг олно уу? A. хүлэг B. хаана C.хурга D. цэрэг E. номин
31. Дараах өгүүлбэрт байгаа хашилтыг хасвал өгүүлбэрт утга санааны өөрчлөлт гарах уу? Зөв хариуг ол “Ирэхгүй” ээжээ зүүдэлж байхад чинь сэрээчихсэн бол, их нүгэлтэй намайгаа уучлаарай. A. Утга санаа нь огт өөрчлөгдөхгүй B.Өгүүлбэрийн гишүүдийн байр хувирахгүй учраас төдийл өөрчлөгдөхгүй C. Тухайн үг шууд утгатай болох учир өөрчлөгдөнө D. Өгүүлбэрийн бүх гишүүд хэвээр байгаа учраас өөрчлөгдөхгүй E. Зөвхөн өгүүлбэрийн бүтэц өөрчлөгдөнө
32. Өгөх оршихын тийн ялгалын “д” нөхцөл залгахад аль үг нь бусдаасаа өвөрмөц бичигдэх вэ? A. сургууль B. боть C. хань D. хавь E. шавь
33. Бүгдийг зөв бичсэн хэсгийг ол A. арлаас, бодлоос, гэрэгээс, B. атраас, болороос, өдрөөс C. хөтчөөс, аймгаа, домгоос D. бөмбөрцгөөс, бүлгээс чихрээс E. ястанаас, төрөлхтөнөөс, үсчинээс
34. Дараах өгүүлбэрийг крилл бичигт зөв буулгасныг ол. A. Олны газар үгээ бэхэл Ганцаар суухад сэтгэлээ шинжил
B. Улан дор үгээ бэхэл Ганцаар суухад сэтгэлээ шинжил C. Олны дотор үгээ бэхэл Ганцаар суухад сэтгэлээ шинжил
D. Олны дотор үгээ бэхэл Ганцаар суухад сэтгэлээ шинжил E. Олны дотор үгээ бэхэл Ганцаар санахад сэтгэлээ шинжил
35. Монгол бичигт тэмдэг нэр бүтээх “” “” дагавар авах үг нь аль вэ? A. тул B. эц C. түл D. хөр E.туш
37. Монгол бичгээр урт эгшгийг “Э-Г-Э”гэсэн нийлэмжээр тэмдэглэдэг үгийг ол. A.жишээ B.хууль C. хүүхэд D. баатар E.туулай
38. Монголын нууц товчоо зохиолд: Хөрст дэлхий хөрвөж, хөвчин улс хямралдаж Хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байв хэмээн шүлэглэсэн нь хэдий үеийн монголчуудын нийгмийн байдлыг дүрсэлсэн бэ? A.Хүннүгийн үе B. 13зууны үе C. Сянбигийн үе D. 15 зууны үе E. 11зууны үе
39. Доорх зохиолуудын дарааллыг ажиглаад зөв зүй тогтлыг олоорой A. Монголын нууц товчоон, Оюун түлхүүр, Д.Нацагдорж “Од” , Д.Нямаа “Шөнийн талд адуу янцгаана “ B. Монголын нууц товчоон, “Чингисийн билиг”, Д.Нацагдорж “Од” , Д.Нямаа “Шөнийн талд адуу янцгаана “ C. Д.Равжаа “Үлэмжийн чанар”, Оюун түлхүүр, Д.Нацагдорж “Од”, Д.Нямаа “Шөнийн талд адуу янцгаана “ D. Д.Равжаа “Үлэмжийн чанар”, Б.Явуухулан “Говь”, Д.Нацагдорж “Од”, Д.Нямаа “Шөнийн талд адуу янцгаана “ E. Б.Явуухулан “Говь”, Д.Нацагдорж “Од”, Д.Нямаа “Шөнийн талд адуу янцгаана, Б.Лхагвасүрэн “Буруу энгэртэй дээл”
40. С.Эрдэнийн өгүүллэгүүдийн гол онцлог юу вэ? A. байгалийн уран дүрслэл B. нийгэм, цаг үеийн тухай уран дүрслэл C. элбэрэл хайрын уран дүрслэл D. дүрийн сэтгэл зүйн уран дүрслэл E. хөдөө АА тухай уран дүрслэл
Хоёрдугаар хэсэг
2.1. Өгүүлбэрийн цэгийн оронд тохирох үгийг нөхөж морины явдлыг удаанаас түргэн рүү ахиулан дүрсэлсэн цогцолбор бүтээгээрэй a.Аранзал зээрд мориороо 1.давхиуллаа b.Тэгснээ 2.алхууллаа c.Тэгээд 3.шогшууллаа d. Дараа нь 4.цогиуллаа e. Сүүлд нь 5.хатирууллаа
2.2. Хэлц өгүүлбэрийг гол санаатай нь зөв харгалзуулаарай a. бяруу болооогүй байж бух болох 1.цэглэх болоогүй b.бушуу туулай борвиндоо баастай 2.бүтэшгүй үйл c.могой 3 тасравч гүрвэлийн чинээ 3.хэрээсээ хэтрэх d.нар баруун хойноос гарах 4. найдваргүй болох e.эмээлээ гэдсэндээ авах 5. түргэн түүхий
2.3. Дараах холбоо үг өгүүлбэрийн найруулгын алдааг тодорхойлж зөв харгалзуул a.50гаруй иргэд 1.үг буруу сонгосон b.намар оройн бороонд гөлөсөн нав 2. үг илүүдсэн c.илүү нэмэгдэх хамтарч ярилцах 3.тооны дагавар илүүдсэн d. томгор хар нүдийг нь саравчилсан хөмсөг 4.учир зүйг зөрчсөн e. нохой хошуу гоо сайханд ашигтай 5. яруу хэрэглүүр оновчгүй
2.4. Монгол нутгийн тухай шүлэгүүдэд юуг онцлон дүрсэлснийг зөв харгалзуул a. Б.Явуухулан “ би хаана төрөө вэ?” b. Д.Нацагдорж “миний нутаг” c. Ц.Дамдинсүрэн “монгол нутаг” d. П.Бадарч “9н эрдэнийн орон” 1. байгалийн эд баялгийн талаас нь 2. газарзүйн байрлал талаас нь 3. иргэн хүнийх нь талаас нь 4. эрхэлдэг АА-н талаас нь 5.эгэл гайхамшиг талаас нь