Хүнлэг сэтгэлтэй хүмүн бичигтэн аян
Хүнлэг сэтгэлтэй хүмүн бичигтэн аян |
Батлав ........................Я.Отгонбат
“Хүнлэг сэтгэлтэй хүмүн бичигтэн “ аяны хүрээнд
зохиогдох ажлын хөтөлбөр
Хөтөлбөр хэрэгжүүлэх үндэслэл:7-р ангиудаас авсан шалгалтаар бага боловсролын Монгол бичгийн стандарт хангалтгүй, гүйцэтгэл нь 5% гарсан тул хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Хөтөлбөрийн зорилго: Монгол бичгийн боловсролыг стандартын түвшинд хүргэн, үндэсний бичиг үсгийн гайхамшгийг мэдрүүлж, унших бичиг чадварыг сайжруулж, эхийн утга сургамжийг ухаарч, өөрийн амьдралд тусган, соёл уламжлал ёс заншлыг ухаарч өвлөн авах
Хүрэх үр дүн:
• Бичих техникийн дагуу үсгийг зөв холбон бичиж сурах
• Монгол бичгээр бичсэн эх, өгүүлбэрийг зөв унших
• Дармал бичмэл эхийг ялгаж, уншиж сурахын зэрэгцээ түүний агуулгаар дамжуулан үндэсний зан заншил,хэл соёлоороо бахархдаг үзэл хандлага бүхий бүтээлч уншигч болох
• Сургалтын эхийн агуулгыг ухаарч ойлгосноор өөрийгөө танин мэдэж, ухааран төлөвших
Хамрах хүрээ: 7-р ангиуд
Хөтөлбөр хэрэгжих хугацаа:II, III улирал
1. “Хүнлэг сэтгэлтэй хүмүн бичигтэн “ аяны хүрээнд зохиогдох ажлын хөтөлбөр боловсруулах X.19 МХУЗ-ын багш нар
2. Шалгалтын сэдэв боловсруулан батлуулах
X.20 МХУЗ-ын багш нар
3. Шалгалт авах
1-р заал Оюунтэгш Туяа
2-р заал Энхтуяа Болормаа
3-р заал Мөнхзул Нямхүү
4-р заал Нямсүрэн Баасансүрэн
5-р заал Сайнсанаа Батцэрэн X.22 МХУЗ-ын багш нар
4. Шалгалтанд анализ хийх, сурагчдаа түвшин болгон ангилах, түүнийгээ танилцуулах X.25 А.Сайнсанаа
Ц.Нямсүрэн
5. Түвшин тус бүрийн хөтөлбөр боловсруулах
X.25-29 МХУЗ-ын багш нар
6. Сургуулийн анги танхимын хаягийг монгол бичгээр бичих
XI.8-9 МХУЗ-ын багш нар
7. “Хүмүн бичиг” сонин захиалах XI.17-24 МХУЗ-ын багш нар
8. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн гишүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулах XI сард МХУЗ-ын багш нар
9. Улирлын төгсгөлд шалгалт авах I.7 МХУЗ-ын багш нар
10. Шалгалтын дүнгээр түвшин ахисан сурагчдыг дэвшүүлэн суралцуулах, анализ хийх I.10 МХУЗ-ын багш нар
Төлөвлөгөөг гаргасан: МХУЗ-ын секц