Зүйр үгийн сан
үйр үгийн сан |
Хэл- сэтгэлийн хэлмэрч /Араб ардын зүйр үг/ Ухаантай хүн урт чихтэй,богино хэлтэй /Герман ардын зүйр үг / Хоёр сонсож нэг яриг гэж Хос чих нэг ам заяадаг юм /Дагистан ардын зүйр үг/
Бодолгүй ярих, шагайлгүй буудах /Орос ардын зүйр үг/
Үнэн мэт санагдах худал үг бий Нөхөр мэт санагдах хулгайч хүн бий /Казак ардын зүйр үг/
Зүйдэлгүй дээл гэж байдаггүй Зүйргүй үг гэж байдаггүй
Гурван үгний учир мэдэхгүй Гурвалжин нөхөөсний зүйдэл мэдэхгүй
Биеэ мэдвэл хүн Бэлчээрээ мэдвэл мал
Ааш зангийн даруухан нь сайн Адуу малын тарган нь сайн
Саруул тэнгэр дулаанаараа Сайхан хүн зангаараа
Алтаар арлаад, мөнгөөр эмживч Муу юм хэзээд илэрнэ
Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг Үнсэнд хаясан сувд хоёр адил Урт мөрөн нугалаа олонтой Уран хүн арга олонтой
Дуудах нэрийг эцэг эх Дуурсах нэрийг өөрөө
Биеэ засаад гэрээ зас Гэрээ засаад төрөө зас Сайн эм аманд гашуун боловч Өвчинд тустай Шударга үг чихинд хатуу боловч Явдалд тустай
Тэнэг хүн тогоо харна Мэргэн хүн галаа харна Арчилбал эдэнд тустай Арвилбал эзэнд тустай
Магтлаа гэж бүү баяс Мууллаа гэж бүү гунь
Далай усаар ханадаггүй Мэргэд номоор ханадаггүй
Төмөр хэдий бөх ч Зүлгэхгүй бол зэвэрнэ Хүн хэдий сайн боловч Сурахгүй бол хоцорно
Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Алтан дэлхийг нар гийгүүлдэг Ард амьтныг эрдэм гийгүүлдэг
Жолоогүй морь Зорилгогүй хүн
Хүний хүү муу бол Эцгийн нэрийг гутаана Хүлгийн хүү муу бол Сүргийн нэрийг гутаана Халуун будааны аагаар Толгой нүцгэн дайнд мордох
Ховдгийн шинж хоолны цагаар Худалчийн шинж ярианы үеэр
Аав ээжээс бусдыг Алтан дэлхийгээс олно
Хавар таривал намар хураана Хадгалж тавивал хожим хэрэглэнэ
Хүн гэмээ мэдэхгүй Тэмээ гэдгэрээ мэдэхгүй
Оолиор цавчсан нь өөгүй Олноор хэлэлцсэн нь буруугүй Бүлээн усаар угаавал хиргүй Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Ааш муутай хүнийг Амьтан бүр голно Ажил муутай хүнийг Амьдрал өөрөө голно
Ширүүн үгэнд бүү цухалд Нялуун үгэнд бүү итгэ
Аавтайгаа зөрөлдвөл ачлалаа барна Ах дүүтэйгээ муудалцвал төрлөө барна
Адуунаас хүлэг тодрох Ардаас баатар шалгарах
Алмааз чулуу хувирдаггүй Ажилч хүн хоосордоггүй
Бие баатар бол Нэгэн үеийн баатар Билиг баатар бол Түмэн үеийн баатар Хоёр хүн эвтэй бол Төмөр хүрээ мэт бөх Хорин хүн эвгүй бол Эвдэрхий хэрэм мэт хэврэг
Сархад савнаасаа бусдыг дийлдэг Сар өөрөөсөө бусдыг хардаг
Сайн нэрийг хүсэвч олдохгүй Муу нэрийг хусавч арилахгүй
Тэнхлэг муутай тэрэг Тээш даахгүй Тэсвэр муутай хүн Үг даахгүй Ааш ихэдвэл хэрүүл эхлэх Алтан дэлхийг нар гийгүүлдэг Алтан нар унтрахгүй Ард олон дуусахгүй Ард түмэнд мөхөл байхгүй Бага гэж Босоо цагаан үүл Газарт хэлье газар хатуу Газраас гарч Гарах наран улайвал Гурван нас хүрээгүй хониор Гүйцэж ядаад улин хуцах Галзуу нохойн нүд улаан Далайд оломгүй Дөрвөн зүгт явах замаан Дээр дэвсэн
Нар сар ээлжилнэ Нар улайж мандвал Нар хаанаасаан бол Нар хүрээлбэл надад муу Нар хүрээлбэл орохын тэмдэг Нар шимийн том Нараан барсан тэнгэр муу Наргүй өдөр бүрэнхий Нарнаас хоргодож болдог Нисдэг нь тэнгэр боловч
|