10-р ангийн 2-р улирлын шалгалтын материал
10-р ангийн 2-р улирлын шалгалтын материал |
10-р ангийн Монгол хэлний хичээлийн 2-р улирлын шалгалтын материал
“А” вариант
1. Софокл “Эдип хаан” жүжгийн агуулгыг уншаад төрсөн сэтгэгдлээ 60-70 үгэнд багтааж бичнэ үү /6/
Өрх гэрийн дотор дутуу юмгүй аваас юутай баяр. Улс орон талх тариагаар баян бол түүн лүгээ бөлгөө. Тиймээс ч талх тариатай бол дуу хууртай гэдэг.Ботгирсон хүрэн хөрснөөс болцгорхон төмс хурааж яваа оюутан залуусын дуу адтай чанга.Намрын дуу ажил хөдөлмөрөөс эхтэй болохоор амьдралд баяр өгөн дуурсана.
2. Дээрх эхэд байгаа Заахын тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржиж, өгүүлбэрт шууд тусагдахуун гишүүн болсон үгсийг ялган бич./2/
3. Дээрх эхэд байгаа Дагаврын аргаар үүссэн үүсмэл жинхэнэ нэрийг ялган бич/2/
4. Гэрийн дотор гэдэг нь
а.ХЗ б.БЗ в. ҮС г. УЗ
5. Хөдөлмөрөөс гэсэн үгийг үгийн бүтцээр задлан тайлбарла./3/
6. Үйл үг, үүсмэл,эс тусах, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдал, тодотгон холбох нөхцөлөөр хэлбэржсэн. Дээрх эхэд байгаа энэ тодорхойлтод тохирох үгийг олж бич /1/
а. хурааж б. яваа в ботгирсон г дуурсана
7. зүрх гэсэн үг орсон хэлц үг 3-г бич /3/
8. Өгүүлбэрийг гишүүдээр зурж, задлан тайлбарла/4/. Муу дадлыг халах нь маш их тэвчээр, цаг хугацааг шаарддаг.
9. Хэлц үгийн утгыг илэрхийлсэн өгүүлбэр зохио./3/
Үхсэн буурын толгойноос амьд ат айна.
10-р ангийн Монгол хэлний хичээлийн 2-р улирлын шалгалтын материал
“в” вариант
1. Ч.Лодойдамба “Шаргачин” өгүүллэгийг уншаад төрсөн сэтгэгдлээ 60-70 үгэнд багтааж бичнэ үү /6/
Өрх гэрийн дотор дутуу юмгүй аваас юутай баяр. Улс орон талх тариагаар баян бол түүн лүгээ бөлгөө. Тиймээс ч талх тариатай бол дуу хууртай гэдэг.Ботгирсон хүрэн хөрснөөс болцгорхон төмс хурааж яваа оюутан залуусын дуу адтай чанга.Намрын дуу ажил хөдөлмөрөөс эхтэй болохоор амьдралд баяр өгөн дуурсана.
2. Дээрх эхэд байгаа өгүүлбэрт шууд бус тусагдахуун гишүүн болсон үгсийг ялган бич./2/
3. Дээрх эхэд байгаа Дагаврын аргаар үүссэн үүсмэл жинхэнэ нэрийг ялган бич/2/
4. Өрх гэр гэсэн нь …………………….холбоо үг./1/
а.ХЗ б.БЗ в. ҮС г. УЗ
5. “дуурсана”-гэсэн үгийг үгийн бүтцээр задлан тайлбарла./3/
6. Үйл үг, үүсмэл,эс тусах, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдал, тодотгон холбох нөхцөлөөр хэлбэржсэн.энэ тодорхойлтод тохирох үгийг олж бич /1/
а. шаарддаг б. томордог в.зарна г залгих
7. толгой гэсэн үг орсон хэлц үг 3-г бич /3/
8. Өгүүлбэрийг гишүүдээр зурж, задлан тайлбарла/4/.
Намрын дуу ажил хөдөлмөрөөс эхтэй болохоор амьдралд баяр өгнө.
9.Хэлц үгийн утгыг илэрхийлсэн өгүүлбэр зохио./3/
Чонын эзгүйд чандага ноён