10-р ангийн 1-р улирлын шалгалтын материал
10-р ангийн 1-р улирлын шалгалтын материал |
Батлав .............................. С/менежер Я.Отгонбат
10-р ангийн Монгол хэлний хичээлийн 1-р улирлын шалгалтын материал
“А” вариант
Өс хонзон
Ажлын өрөөний минь цонхоор үнэхээр сайхан нугат хөндий цэлийн үзэгдэнэ.Бор гөрөөс орой нь бэлчих нигүүрст модот тэр хөндий хяруу манангийн цаг өнгөрөхлөөр хавартаа цэцгээр өвч алаглана.
Хар тодлын үүр бүхий хайрцаг цонхны минь гадна хацарт санжигнана.Түүнийг нь бор шувууд өд сөдөөрөө дулаалж өвөлжинө.Хавартаа хар тодлууд буцаж ирэн бор шувуудыг үүрээсээ хөөн өд сөд дулаалгыг нь гаргаж хаяна.
Энэ жил бор шувууд арслан бар шиг тэдэнтэй үзэлцсэн бөгөөд эрэгчин эмэгчин 2 хар тодол аргагүй няцаж, гараашийн дээвэрт орогнов.
Дулаарч 5 сард цэцэг навч дэлгэрэхэд бор шувууны ангаайхайнууд дэгдээхийн болон томорсон бөгөөд хар тодол өндгөө дарахаар зэхэн байлаа.
Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай.Гэтэл буд гаригт юмсан.Халуун гэж жигтэйхэн тул азаргаа нугад идээшлүүлэхээр хөтлөн явахдаа нэг харвал азарганы минь туурай нэл цус болсон үзэгдэв.
Зогсоод ажвал, шувууны дэгдээхий газарт няц гишгэгдсэн хэвтэв.
Хоёр алхам ухартал хоёрдахь, гуравдахь гээд л таван улаан дэгдээхий цөм гишгэгдэн гэдэс нь хагарсан үзэгдэв.
Хар тодлуудын зүг харвал тэд юу ч болоогүй юм шиг жиргэн байлаа.
Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү?
1. Эхийн санааг зөв харгалзуулна уу?
1.Гол санаа А. Бор шувууд арслан бар шиг үзэлцсэн
2.Төрсөн санаа В. Шувуу бүхэн өөр өөрийн амьдралын хэв маягтай.
3.Шинэ санаа Г.Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай
4. Зорьсон санаа Д.Эв түнжингүй байдал үр хойчид нөлөөлдөг
2. Эхийн өгүүлэгдэхүүнийг зөв харгалзуулна уу?
1. Эхлэл А. Хар тодлууд жиргэн ниснэ.
2. Зангилаа В. Шувууны дэгдээхий азарганы хөлд гишгэгдэн няцлагдав.
3. Өрнөл Г. Хавар болж хар тодлууд үүрэндээ ирсэн.
4. Туйл Д. Үүрнээсээ болж бор шувуу, хар тодлын тэмцэл хурцдав.
5. Тайлал Е. Хар тодол ялагдаж гараашийн дээвэрт орогнов.
6. Төгсгөл Ё.Бор шувууны ангаахай дэгдээхий болсон ба хар тодлууд өндгөө дарах дөхөж байв.
3. Ямар дүрслэх ур маяг вэ?
Ивээлт нарны цацраг алтан эрдэнэ
Элгэн уулсын оргил нь мөнгөн эрдэнэ
А. Хүншүүлэл б. Адилтгал в. Зүйрлэл д. Төлөөлөл
4. 1.Зүйрлэл А.Тохмын чинээ газар
2. Адилтгал В. Ташуурын сур шиг
3.Ихэсгэл С.Илдэн тэргүүн
4. Багасгал D. Уур савссан халуун бие
5. Өгүүлбэрийг гишүүдээр зурж, задлан тайлбарла
Намрын дуу ажил хөдөлмөрөөс эхтэй болохоор амьдралд баяр өгнө.
6. Дээрх эхээс баймжит бүтээвэр, үгийг түүж бичнэ үү?
7. 5-р дасгалын өгүүлбэрийг 4 хувиргалаар хувиргана уу?
8. Улааныг үзэж урвах
Шарыг үзэж шарвах зүйр үгээр гол санаа нь гарах эх зохион бичнэ үү?
10-р ангийн Монгол хэлний хичээлийн 1-р улирлын шалгалтын материал
“В” вариант
Өс хонзон
Ажлын өрөөний минь цонхоор үнэхээр сайхан нугат хөндий цэлийн үзэгдэнэ.Бор гөрөөс орой нь бэлчих нигүүрст модот тэр хөндий хяруу манангийн цаг өнгөрөхлөөр хавартаа цэцгээр өвч алаглана.
Хар тодлын үүр бүхий хайрцаг цонхны минь гадна хацарт санжигнана.Түүнийг нь бор шувууд өд сөдөөрөө дулаалж өвөлжинө.Хавартаа хар тодлууд буцаж ирэн бор шувуудыг үүрээсээ хөөн өд сөд дулаалгыг нь гаргаж хаяна.
Энэ жил бор шувууд арслан бар шиг тэдэнтэй үзэлцсэн бөгөөд эрэгчин эмэгчин 2 хар тодол аргагүй няцаж, гараашийн дээвэрт орогнов.
Дулаарч 5 сард цэцэг навч дэлгэрэхэд бор шувууны ангаайхайнууд дэгдээхийн болон томорсон бөгөөд хар тодол өндгөө дарахаар зэхэн байлаа.
Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай.Гэтэл буд гаригт юмсан.Халуун гэж жигтэйхэн тул азаргаа нугад идээшлүүлэхээр хөтлөн явахдаа нэг харвал азарганы минь туурай нэл цус болсон үзэгдэв.
Зогсоод ажвал, шувууны дэгдээхий газарт няц гишгэгдсэн хэвтэв.
Хоёр алхам ухартал хоёрдахь, гуравдахь гээд л таван улаан дэгдээхий цөм гишгэгдэн гэдэс нь хагарсан үзэгдэв.
Хар тодлуудын зүг харвал тэд юу ч болоогүй юм шиг жиргэн байлаа.
Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү?
1. Эхийн санааг зөв харгалзуулна уу?
1.Гол санаа А. Бор шувууд арслан бар шиг үзэлцсэн
2.Төрсөн санаа В. Шувуу бүхэн өөр өөрийн амьдралын хэв маягтай.
3.Шинэ санаа Г.Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай
4. Зорьсон санаа Д.Эв түнжингүй байдал үр хойчид нөлөөлдөг
2. Эхийн өгүүлэгдэхүүнийг зөв харгалзуулна уу?
1. Эхлэл А. Хар тодлууд жиргэн ниснэ.
2. Зангилаа В. Шувууны дэгдээхий азарганы хөлд гишгэгдэн няцлагдав.
3. Өрнөл Г. Хавар болж хар тодлууд үүрэндээ ирсэн.
4. Туйл Д. Үүрнээсээ болж бор шувуу, хар тодлын тэмцэл хурцдав.
5. Тайлал Е. Хар тодол ялагдаж гараашийн дээвэрт орогнов.
6. Төгсгөл Ё.Бор шувууны ангаахай дэгдээхий болсон ба хар тодлууд өндгөө дарах дөхөж байв.
3. Ямар дүрслэх ур маяг вэ?
Утсан чинээ улаан амийг нь аварлаа.
А. Хүншүүлэл б. Адилтгал в. Зүйрлэл д. багасгал
4. 1.Зүйрлэл А.Тохмын чинээ газар
2. Адилтгал В. Ташуурын сур шиг
3.Ихэсгэл С.Илдэн тэргүүн
4. Багасгал D. Уур савссан халуун бие
5. Өгүүлбэрийг гишүүдээр зурж, задлан тайлбарла
Бага насны минь гэрэлт өдрүүд тэртээ мандлын ёроолоос солонгорон үзэгдэнэ.
6. Дээрх эхээс баймжит бүтээвэр, үгийг түүж бичнэ үү?
7. 5-р дасгалын өгүүлбэрийг 4 хувиргалаар хувиргана уу?
8. Хамуутай мал ижлээ бардаг
Хар санаа ханиа бардаг зүйр үгээр гол санаа нь гарах эх зохион бичнэ үү?