9-р ангийн 1-р улирлын шалгалтын материал
9-р ангийн 1-р улирлын шалгалтын материал |
Батлав .............................. С/менежер Я.Отгонбат
9-р ангийн Монгол хэлний хичээлийн 1-р улирлын шалгалтын материал
“А” вариант
Өс хонзон
Ажлын өрөөний минь цонхоор үнэхээр сайхан нугат хөндий цэлийн үзэгдэнэ.Бор гөрөөс орой нь бэлчих нигүүрст модот тэр хөндий хяруу манангийн цаг өнгөрөхлөөр хавартаа цэцгээр өвч алаглана.
Хар тодлын үүр бүхий хайрцаг цонхны минь гадна хацарт санжигнана.Түүнийг нь бор шувууд өд сөдөөрөө дулаалж өвөлжинө.Хавартаа хар тодлууд буцаж ирэн бор шувуудыг үүрээсээ хөөн өд сөд дулаалгыг нь гаргаж хаяна.
Энэ жил бор шувууд арслан бар шиг тэдэнтэй үзэлцсэн бөгөөд эрэгчин эмэгчин 2 хар тодол аргагүй няцаж, гараашийн дээвэрт орогнов.
Дулаарч 5 сард цэцэг навч дэлгэрэхэд бор шувууны ангаайхайнууд дэгдээхийн болон томорсон бөгөөд хар тодол өндгөө дарахаар зэхэн байлаа.
Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай.Гэтэл буд гаригт юмсан.Халуун гэж жигтэйхэн тул азаргаа нугад идээшлүүлэхээр хөтлөн явахдаа нэг харвал азарганы минь туурай нэл цус болсон үзэгдэв.
Зогсоод ажвал, шувууны дэгдээхий газарт няц гишгэгдсэн хэвтэв.
Хоёр алхам ухартал хоёрдахь, гуравдахь гээд л таван улаан дэгдээхий цөм гишгэгдэн гэдэс нь хагарсан үзэгдэв.
Хар тодлуудын зүг харвал тэд юу ч болоогүй юм шиг жиргэн байлаа.
Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү?
- Эхийн санааг зөв харгалзуулна уу?
1.Гол санаа А. Бор шувууд арслан бар шиг үзэлцсэн
2.Төрсөн санаа В. Шувуу бүхэн өөр өөрийн амьдралын хэв маягтай.
3.Шинэ санаа Г.Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай
4. Зорьсон санаа Д.Эв түнжингүй байдал үр хойчид нөлөөлдөг
- Эхийн өгүүлэгдэхүүнийг зөв харгалзуулна уу?
1. Эхлэл А. Хар тодлууд жиргэн ниснэ.
2. Зангилаа В. Шувууны дэгдээхий азарганы хөлд гишгэгдэн няцлагдав.
3. Өрнөл Г. Хавар болж хар тодлууд үүрэндээ ирсэн.
4. Туйл Д. Үүрнээсээ болж бор шувуу, хар тодлын тэмцэл хурцдав.
5. Тайлал Е. Хар тодол ялагдаж гараашийн дээвэрт орогнов.
6. Төгсгөл Ё.Бор шувууны ангаахай дэгдээхий болсон ба хар тодлууд өндгөө дарах дөхөж байв.
3. Эхийн тулгуур нэгжийг олж бичнэ үү?
4. Тодруулсан өгүүлбэрээс үйлдэгчийг ол.
5. Дараах өгүүлбэрийг өгүүлбэрийг гишүүдээр зурна уу?
“Хормойд нь бороо орж, ногоо урган, болжмор жиргэж, зурам шовширно.”
6. Дээрх эхээс баймжит бүтээвэр, үгийг түүж бичнэ үү?
7. Улааныг үзэж урвах
Шарыг үзэж шарвах зүйр үгээр гол санаа нь гарах эх зохион бичнэ үү?
Батлав .............................. С/менежер Я.Отгонбат
9-р ангийн Монгол хэлний хичээлийн 1-р улирлын шалгалтын материал
“В” вариант
Өс хонзон
Ажлын өрөөний минь цонхоор үнэхээр сайхан нугат хөндий цэлийн үзэгдэнэ.Бор гөрөөс орой нь бэлчих нигүүрст модот тэр хөндий хяруу манангийн цаг өнгөрөхлөөр хавартаа цэцгээр өвч алаглана.
Хар тодлын үүр бүхий хайрцаг цонхны минь гадна хацарт санжигнана.Түүнийг нь бор шувууд өд сөдөөрөө дулаалж өвөлжинө.Хавартаа хар тодлууд буцаж ирэн бор шувуудыг үүрээсээ хөөн өд сөд дулаалгыг нь гаргаж хаяна.
Энэ жил бор шувууд арслан бар шиг тэдэнтэй үзэлцсэн бөгөөд эрэгчин эмэгчин 2 хар тодол аргагүй няцаж, гараашийн дээвэрт орогнов.
Дулаарч 5 сард цэцэг навч дэлгэрэхэд бор шувууны ангаайхайнууд дэгдээхийн болон томорсон бөгөөд хар тодол өндгөө дарахаар зэхэн байлаа.
Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай.Гэтэл буд гаригт юмсан.Халуун гэж жигтэйхэн тул азаргаа нугад идээшлүүлэхээр хөтлөн явахдаа нэг харвал азарганы минь туурай нэл цус болсон үзэгдэв.
Зогсоод ажвал, шувууны дэгдээхий газарт няц гишгэгдсэн хэвтэв.
Хоёр алхам ухартал хоёрдахь, гуравдахь гээд л таван улаан дэгдээхий цөм гишгэгдэн гэдэс нь хагарсан үзэгдэв.
Хар тодлуудын зүг харвал тэд юу ч болоогүй юм шиг жиргэн байлаа.
Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү?
- Эхийн санааг зөв харгалзуулна уу?
1.Гол санаа А. Бор шувууд арслан бар шиг үзэлцсэн
2.Төрсөн санаа В. Шувуу бүхэн өөр өөрийн амьдралын хэв маягтай.
3.Шинэ санаа Г.Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай
4. Зорьсон санаа Д.Эв түнжингүй байдал үр хойчид нөлөөлдөг
- Эхийн өгүүлэгдэхүүнийг зөв харгалзуулна уу?
1. Эхлэл А. Хар тодлууд жиргэн ниснэ.
2. Зангилаа В. Шувууны дэгдээхий азарганы хөлд гишгэгдэн няцлагдав.
3. Өрнөл Г. Хавар болж хар тодлууд үүрэндээ ирсэн.
4. Туйл Д. Үүрнээсээ болж бор шувуу, хар тодлын тэмцэл хурцдав.
5. Тайлал Е. Хар тодол ялагдаж гараашийн дээвэрт орогнов.
6. Төгсгөл Ё.Бор шувууны ангаахай дэгдээхий болсон ба хар тодлууд өндгөө дарах дөхөж байв.
3. Эхийн түлхүүр нэгжийг олж бичнэ үү?
4. Тодруулсан өгүүлбэрээс үйлдэгчийг ол.
5. Дараах өгүүлбэрийг өгүүлбэрийг гишүүдээр зурна уу?
“Салхийг дагаж агь анхилна, хавцлыг дагаж горхи хөөмийлнө.”
6. Дээрх эхээс баймжит бүтээвэр, үгийг түүж бичнэ үү?
7. Хамуутай мал ижлээ бардаг
Хар санаа ханиа бардаг зүйр үгээр гол санаа нь гарах эх зохион бичнэ үү?
Боловсруулсан багш А.Сайнсанаа