8/ш/-р ангийн 1-р улирлын шалгалтын материал
8/ш/-р ангийн 1-р улирлын шалгалтын материал |
Батлав .............................. С/менежер Я.Отгонбат
8/Ш/-р ангийн Монгол хэлний хичээлийн 1-р улирлын шалгалтын материал
“А” вариант
Буга
Нэгэн буга ус уухаар цөөрөм дээр очжээ.Тэгээд усанд тусаж буй өөрийн дүрийг хараад “Миний эвэр үнэхээр сайхан юм аа.Над шиг эвэртэй амьтан үгүй байхаа” гэж боджээ. Буга өөрийн нарийхан урт хөлийг хараад “Ийм сайхан эвэрт зохицохгүй хөл шүү.Яагаад ийм нарийн муухай байгаа болоо.Ийм хөл байхгүй байсан нь дээр” гэж гоморхон голж байтал барс ирж явааг харжээ.Нөгөө голж байсан хөлөөрөө нэн хурдлан давхиж, барсыг хол гэгч нь орхив. Тэгтэл үнэхээр сайхан хэмээн бахархаж байсан эвэр нь модны мөчирт тээглэчихжээ.Сандарсан буга арайхийн эврээ салгаад цааш зугтав. Дараа нь сэтгэл дундуурхан байсан хөлөөрөө амь насаа аварч чадсандаа баярлаж, өөрөөсөө ичих шиг болжээ.
Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгэнэ үү?
4. Доорх өгүүлбэрийн утга санааг алдагдуулахгүйгээр шууд бус нэрлэлтийн үгсээр оруулан бичнэ үү? Тэгээд усанд тусаж буй өөрийн дүрийг хараад “Миний эвэр үнэхээр сайхан юм аа.Над шиг эвэртэй амьтан үгүй байхаа” гэж боджээ. 5. Доорх өгүүлбэрийн гол гишүүдийг олно уу? Өвс ногоо гандаж, булаг шандны ус хэдийнээ татран ширгэжээ. 6. Эхээс баймжит бүтээвэр, үгсийг олон ангилж бичнэ үү? 7. Доорх 2 үгийн утгыг тайлбарлана уу? Лавай, басган 8. “Хэлтэй бол хөлтэй” хэлц үгээр гол санаа нь гарах эх зохион бичнэ үү?
Батлав .............................. С/менежер Я.Отгонбат
8/ш/-р ангийн Монгол хэлний хичээлийн 1-р улирлын шалгалтын материал
“В” вариант
Буга
Нэгэн буга ус уухаар цөөрөм дээр очжээ.Тэгээд усанд тусаж буй өөрийн дүрийг хараад “Миний эвэр үнэхээр сайхан юм аа.Над шиг эвэртэй амьтан үгүй байхаа” гэж боджээ. Буга өөрийн нарийхан урт хөлийг хараад “Ийм сайхан эвэрт зохицохгүй хөл шүү.Яагаад ийм нарийн муухай байгаа болоо.Ийм хөл байхгүй байсан нь дээр” гэж гоморхон голж байтал барс ирж явааг харжээ.Нөгөө голж байсан хөлөөрөө нэн хурдлан давхиж, барсыг хол гэгч нь орхив. Тэгтэл үнэхээр сайхан хэмээн бахархаж байсан эвэр нь модны мөчирт тээглэчихжээ.Сандарсан буга арайхийн эврээ салгаад цааш зугтав. Дараа нь сэтгэл дундуурхан байсан хөлөөрөө амь насаа аварч чадсандаа баярлаж, өөрөөсөө ичих шиг болжээ.
Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгэнэ үү?
4. Доорх өгүүлбэрийн утга санааг алдагдуулахгүйгээр шууд бус нэрлэлтийн үгсээр оруулан бичнэ үү? Нөгөө голж байсан хөлөөрөө нэн хурдлан давхиж, барсыг хол гэгч нь орхив. 5. Доорх өгүүлбэрийн гол гишүүдийг олно уу? Өвс ногоо гандаж, булаг шандны ус хэдийнээ татран ширгэжээ. 6. Эхээс баймжит бүтээвэр, үгсийг олон ангилж бичнэ үү? 7. Доорх 2 үгийн утгыг тайлбарлана уу? Арш, Расванар 8. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” хэлц үгээр гол санаа нь гарах эх зохион бичнэ үү? Боловсуулсан багш А.Сайнсанаа
|