Хүүхдийг анагаах ардын эмчилгээ
2011-05-17,20:47
Таны хүүхэд өвдсөн үү.
Доорх зөвлөгөө нь монголчууд эртнээс хэрэглэж ирсэн ардын эмчилгээ юм.
• Хүүхдийн толгойн яранд ямааны өөх 2%, хар модны үртэс 1%, наавал магад эдгэнэ.
• Хүүхдийн амны гэмтэлд анх төлөлсөн хонины уураг, илжгэн чих хэмээх жимс, бас зөгийн бал сайн.
• Хүүхэд шээж чадахгүй байвал давсаг дээр нь жин тавь.
• Хүүхэд яс хөхвөл гэдсэнд нь жин тавь.
• Хүүхдийн толгойн яранд загасны өөхөн тос түрхэх нь сайн .
• Хүүхэд чацга алдаад байвал бууц, аргалын дундаас гарсан мөөгийг усанд буцалгаж өгвөл сайн.
• Хөхөндөө цадахгүй юм уу эх нь сүүгүй бол өөхөөр угжих нь сайн.
• Хүүхдийн хожгорт цахилдагны үндэс, шар тос хольж түрхэхэд сайн.
• Борог хоолны хүүхдэд хоол шингэхгүй байнга суулгаваас туулайн хатсан махны шөлөнд зутан хийж өгвөл сайн.
• Давсагны өвчин ба шээс хаагдахад хонины тойгны яс ба мөчний ясны шөл сайн.
• Улаан үхрийн шар тосыг гэдэсний түгжрэлтэнд уувал сайн.
• Хүүхдийн ам гэмтэхэд хүний үсийг шатааж хярвасыг нь гэмтсэн газар нь тавьдаг.
• Бага насны хүүхдийн ам гэмтэхэд нагац талын хүний морины хазаарын халуун амгайг аманд нь хийж домнодог.